Categories
гадаад мэдээ

Энэтхэгийн анхны сонгогч 105 насандаа таалал төгсжээ DNN.mn

Британийн эзэнт гүрний колоничлолоос салсны дараа Энэтхэгт зохион байгуулагдсан анхны улс төрийн сонгуульд хамгийн анх санал өгсөн хүн өчигдөр 105 насандаа таалал төгсжээ.

Шиам Саран Нэги тэр үеэс хойш ганц ч сонгууль алгасалгүй саналаа өгсөн гэдэг.

Нас барахаасаа гурван өдрийн өмнө тэр төрөлх Химачал Прадеш мужийнхаа орон нутгийн сонгуульд саналаа өгч байжээ.

Тусгаар тогтносон Энэтхэг улсад 1952 онд анхны парламентын сонгууль зохион байгуулагдаж байсан юм. Их цас орж, зам хаагдахаас сэргийлж, Химачал Прадеш мужийн алслагдсан хэсэгт 1951 онд таван сарын өмнө урьдчилж санал хураалт зохион байгуулж байжээ.

Тухайн үед багш байсан Нэги анхны сонгогч болж байсан гэдэг.

Тэр сонгуульд Энэтхэгийн Үндэсний Конгресс нам үнэмлэхүй ялалт байгуулж, Жавхарлал Неру улсынхаа анхны ардчилсан замаар сонгогдсон ерөнхий сайд болж байжээ.

Энэтхэг улс 1848 оноос 1947 оны хооронд бараг 100 жил Их Британийн колони байсан юм.

Арваннэгдүгээр сарын 12-нд болох орон нутгийн сонгуулийн саналыг зохион байгуулагчид энэ долоо хоногийн эхээр Нэги гуайн гэрт очиж авсан байна. Ингэхдээ сонгуулийн хороо улаан хивс дэвсэж, анхны сонгогчдоо хүндэтгэл үзүүлжээ.

зураг

Бямба гарагт сонгуулийн ажиллагаанд оролцож байхдаа Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди талийгаачид хүндэтгэл үзүүлсэн байна. Тэрбээр засгийн газар анхны сонгогчийн оршуулгыг төрөлх Калпа тосгонд нь төрийн ёслолын хэмжээнд зохион байгуулахаар болсныг мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *