Categories
гадаад мэдээ

Ираны Аятоллагийн цэргүүд хоригт орно DNN.mn

Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг харгис хэрцгийгээр дарж байгаатай нь холбогдуулан Германы Гадаад хэргийн сайд Анналена Бербок Исламын хувьсгалт гвардийн корпусыг (IRGC) террорист байгууллагын жагсаалтад оруулах болсныг зарлав. Ираны эсрэг дахин хориг арга хэмжээ авч, “IRGC”-ийг террорист бүлэглэлийн ангилалд оруулахыг судалж байна гэж тэрээр Германы “ARD” телевизэд өгсөн ярилцлага өгөх үеэрээ мэдэгдсэн байна.

Дональд Трампыг ерөнхийлөгч байх 2019 онд Тегерантай харилцаа хурцдан Исламын хувьсгалт гвардын корпусыг АНУ террорист байгууллагын жагсаалтад оруулсан боловч ЕХ-ны уг жагсаалтад Ираны цэргийн уг элит нэгж хараахан бүртгэгдээгүй байсан юм. Энэ жагсаалтад орсноор Брюссель “IRGC”-ийн хөрөнгийг царцаах боломжтой болох аж.

Исламын хувьсгалын харуулын корпус нь Ираны оюун санааны удирдагч Аятолла Али Хаменеид шууд захирагддаг бөгөөд тус улсад улс төр, эдийн засгийн асар их нөлөөтэй байдаг. Өнгөрсөн сарын 29-нд “IRGC”-ийн командлагч Хуссейн Салами есдүгээр сарын дундаас хойш үргэлжилж буй томоохон жагсаалыг зогсоохыг шаардсан боловч түүний заналхийллийг үл харгалзан олон мянган иранчууд амралтын өдрүүдэд дахин жагсаал хийсэн юм.

Өнгөрсөн есдүгээр сарын 16-нд Ираны курд бүсгүй 22 настай Махса Амини амиа алдсаны дараа Иранд эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Охиныг хижаб өмсөх дүрэм зөрчсөн хэргээр цагдаагийн дэд газар саатуулж, тэрээр хэд хоногийн дараа эмнэлэгт нас баржээ. Аминигийн үхэл Иранд засгийн газрын дарангуйлагч бодлого, Исламын дэглэмийг эсэргүүцсэн олон мянган иргэдийн эсэргүүцлийн жагсаал болон өрнөсөн юм. Хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр жагсаалын үеэр дор хаяж 250 хүн амиа алдаж, 10 мянга гаруй хүн баривчлагджээ. Иранд болсон олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаалыг хэрцгийгээр дарж, Украины эсрэг явуулж буй Оросын дайныг Иран дэмжсэний хариуд Европын холбоо Ираны аюулгүй байдлын хүчний эсрэг хориг арга хэмжээ авч эхэлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *