Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говийн бүс нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, Их нууруудын хотгор, Говь-Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр 6-11 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *