Categories
мэдээ цаг-үе

Таван цагийн дотор согтуугаар машин барьсан 501 зөрчил илрүүлжээ DNN.mn

Drink Driving in Malaysia - Legal Perspective & Penalties

Цагдаагийн байгууллагаас 2022 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 22:00 цагаас 29-ний 03:00 цаг хүртэлх хугацаанд “Илрүүлэлт оргодол 2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Уусан бол бүү жолоод” шөнийн хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулсан байна.

Энэхүү хяналт шалгалтын хүрээнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 208, орон нутагт 293 буюу нийт 501 зөрчлийг илрүүлжээ.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хөдөлгөөнд оролцож явсан нийслэлд 102, орон нутагт 196 нийт 298 зөрчил илрүүлсэн талаар Тээврийн цагдаагийн алба мэдээллээ. Мөн энэ хугацаанд цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан долоон иргэн, эд зүйлс, тээврийн хэрэгсэл 29 тус тус илрүүлсэн байна.

Замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж, бусдын эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулахаас сэргийлэхийг цагдаагийн байгууллага анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *