УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.10.27) хуралдаанаар Т.Аюурсайханыг УИХ-ын дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, тогтоолыг баталлаа.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн, 10 дугаар зүйлд заасны дагуу гишүүний бүрэн эрх нь дуусгавар болсноос гадна өөрийнх нь хүсэлтээр, эсхүл нэр дэвшүүлсэн нам, эвслийн бүлгийн хүсэлтээр Улсын Их Хурлын дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, огцруулна” гэж заасан байдаг. Энэ хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан нь Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын ажилд томилогдсон тул 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улсын Их Хурлын дэд даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн байна.
Санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 51 гишүүний 38 нь буюу 74.5 хувь нь дэмжсэн тул “УИХ-ын дэд даргыг чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдлаа.