Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэгүүд шалгарав DNN.mn

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 383 жилийн ойн хүрээнд нийслэлийн шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэгийг шалгаруулан, индексийн урамшуулал олголоо.

Тодруулбал, НИТХ, НЗДТГ, Нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэгийн менежментийг сайжруулах, хүүхэд бүрд сурч, хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх үйлсийг манлайлсан шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэгийг зургаа дахь шилдээ шалгаруулж байна.

Тус хүндэтгэлийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин тэргүүтэй албаныхан оролцож, сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад шагналыг нь гардуулсан юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Ерөнхий боловсролын шилдэг сургууль, цэцэрлэгийг шалгаруулж, мөнгөн урамшуулал олгон, туршлагыг нь түгээн дэлгэрүүлдэг болсноор нийслэлийн сургууль, цэцэрлэгийн бүхий л үйл ажиллагаанд ахиц, дэвшил бий болсон. Өнөөдөр Хотын даргын хувьд боловсролын салбар, тэнд ажиллаж буй багш, ажилтнуудаа дэмжин, шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэгийг шинэ шалгуур үзүүлэлтийн дагуу шалгаруулан, нийслэлийн ерөнхий боловсролын 20 сургууль, 20 цэцэрлэгийг шагнаж урамшуулах гэж байна. Улс, нийслэлийн төсвөөс 2022 онд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, засвар, тоног төхөөрөмжийн зардал зэрэгт нийт 164 тэрбум төгрөг зарцуулсан. Цаашид боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг улам нэмэгдүүлж, цахим боловсролыг хөгжүүлэн, багш ажилтны нийгмийн асуудлыг дэмжих чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Монголчууд бид багш, ном хоёрыг эрхэмлэн дээдэлдэг нандин уламжлалтай ард түмэн. Эрдэм мэдлэг нь улс, нийгмийн хөгжлийн хамгийн гол хүчин зүйл болж байгаа 21-р зуунд багш, сурган хүмүүжүүлэгчид маань эх орон ард түмнийхээ итгэлийг дааж, улам ихийг бүтээнэ гэдэгт итгэж байна. Эрдэм номын цагаан буян арвижин дэлгэрэх болтугай” хэмээсэн юм.

2017-2021 онд ерөнхий боловсролын шилдэг 132 сургууль, цэцэрлэгийг шалгаруулж, мөнгөн урамшуулал олгожээ. Энэ хичээлийн жилээс Нийслэлийн шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэг шалгаруулах, индексийн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталсан. Шинэ журмаар төрийн болон төрийн бус өмчийн сургууль, бага сургууль, тусгай сургууль, цэцэрлэг гэсэн таван ангиллаар 20 сургууль, 20 цэцэрлэгийг шалгаруулжээ. Шинэчилсэн журам нь төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд сургууль, багш нарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, сургууль, цэцэрлэгийн удирдлагын сайн менежмент, сургалтын технологийг бусдад түгээн дэлгэрүүлж, зөвлөн тусалж, хамтран ажилласан байдлыг үнэлж байгаагаараа онцлог аж.

НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ СУРГУУЛИУД

  1. Багануур дүүргийн З.Болормаа захиралтай Гүн галуутай цогцолбор сургууль
  2. Баянгол дүүргийн Ч.Отгондаваа захиралтай 38 дугаар цогцолбор сургууль
  3. Баянгол дүүргийн Л.Амартуяа захиралтай 93 дугаар сургууль
  4. Налайх дүүргийн Д.Цэрэндолгор захиралтай 109 дүгээр сургууль
  5. Баянзүрх дүүргийн Ч.Ганбилэг захиралтай 55 дугаар сургууль
  6. Баянзүрх дүүргийн Б.Эрдэнэчимэг захиралтай 48 дугаар сургууль
  7. Баянзүрх дүүргийн Н.Энхбат захиралтай 33 дугаар сургууль
  8. Баянзүрх дүүргийн Б.Болортуяа захиралтай 92 дугаар сургууль
  9. Сонгинохайрхан дүүргийн Г.Цагаанцоож захиралтай Ирээдүй цогцолбор сургууль
  10. Сонгинохайрхан дүүргийн Ч.Хишигмаа захиралтай 65 дугаар сургууль
  11. Сонгинохайрхан дүүргийн С.Энх-Ариун захиралтай Хөгжил цогцолбор сургууль
  12. Сүхбаатар дүүргийн В.Хоролгарав захиралтай 3 дугаар сургууль
  13. Сүхбаатар дүүргийн Н.Цэнгэлмаа захиралтай 2 дугаар сургууль
  14. Сүхбаатар дүүргийн М.Мөнхбаатар захиралтай МУБИС-ийн ерөнхий боловсролын сургууль
  15. Хан-Уул дүүргийн Г.Цэлмүүн захиралтай Хобби сургууль
  16. Хан-Уул дүүргийн Ч.Ундармаа захиралтай 32 дугаар сургууль
  17. Хан-Уул дүүргийн Д.Тунгалаг захиралтай 75 дугаар сургууль
  18. Чингэлтэй дүүргийн Т.Нарантуяа захиралтай 24 дүгээр сургууль
  19. Чингэлтэй дүүргийн Ц.Цолмонбаатар захиралтай 23 дугаар сургууль
  20. Чингэлтэй дүүргийн Э.Уранзаяа захиралтай 139 дүгээр сургууль шалгарав.

НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ ЦЭЦЭРЛЭГҮҮД

  1. Баянгол дүүргийн С.Уламбаяр эрхлэгчтэй 85 дугаар цэцэрлэг
  2. Баянгол дүүргийн Н.Нансалмаа эрхлэгчтэй 15 дугаар цэцэрлэг
  3. Баянгол дүүргийн Ц.Болормаа эрхлэгчтэй 162 дугаар цэцэрлэг
  4. Баянгол дүүргийн О.Баянжаргал эрхлэгчтэй 77 дугаар цэцэрлэг
  5. Баянзүрх дүүргийн З.Цацрал эрхлэгчтэй 22 дугаар цэцэрлэг
  6. Баянзүрх дүүргийн С.Уранчимэг эрхлэгчтэй 59 дүгээр цэцэрлэг
  7. Баянзүрх дүүргийн Б.Даваасамбуу эрхлэгчтэй 62 дугаар цэцэрлэг
  8. Налайх дүүргийн Ж.Алтан-Од эрхлэгчтэй 152 дугаар цэцэрлэг
  9. Сонгинохайрхан дүүргийн Ж.Алтанчимэг эрхлэгчтэй 226 дугаар цэцэрлэг
  10. Сонгинохайрхан дүүргийн Ц.Гэрэлхүү эрхлэгчтэй 104 дүгээр цэцэрлэг
  11. Сонгинохайрхан дүүргийн Н.Атаржаргал эрхлэгчтэй 119 дүгээр цэцэрлэг
  12. Сүхбаатар дүүргийн Д.Оюунчимэг эрхлэгчтэй 16 дугаар цэцэрлэг
  13. Сүхбаатар дүүргийн С.Одсүрэн эрхлэгчтэй 175 дугаар цэцэрлэг
  14. Хан-Уул дүүргийн С.Мөнхцэцэг эрхлэгчтэй 67 дугаар цэцэрлэг
  15. Хан-Уул дүүргийн Ц.Алтантуул эрхлэгчтэй 209 дүгээр цэцэрлэг
  16. Хан-Уул дүүргийн Б.Баясгалан эрхлэгчтэй Эрхий мэргэн цэцэрлэг
  17. Чингэлтэй дүүргийн Ц.Дэлгэрмаа эрхлэгчтэй 174 дүгээр цэцэрлэг
  18. Чингэлтэй дүүргийн Ш.Нямхүү эрхлэгчтэй 43 дугаар цэцэрлэг
  19. Чингэлтэй дүүргийн Т.Сэлэнгэ эрхлэгчтэй 83 дугаар цэцэрлэг
  20. Чингэлтэй дүүргийн Я.Энхтуяа эрхлэгчтэй 220 дугаар цэцэрлэг шалгарлаа.
Нийтэлсэн: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *