Томуугийн вакциныг ажлын цагаар бүх өрх, дүүргийн эмнэлгүүдэд хийж байна.
Энэ тухай ХӨСҮТ-ийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор, дэд профессор Ц.Билэгтсайхан мэдээлэхдээ, “Одоогийн байдлаар 500 мянга гаруй хүн тун вакцин хүлээн авсан. Дөрвөн цэнт буюу А, В хүрээний эсрэг тус бүр хоёр цэн агуулсан вакцин юм. Вакциныг 21 аймаг, есөн дүүрэгт хүргүүлсэн. Тав хүртэлх насны хүүхдүүдийн вакциныг цэцэрлэгтэй хамтран хийж байна. Энэ сарын 25-ны байдлаар 1-5 насны 2500 гаруй, нийт 4347 хүн томуугийн вакцинд хамрагдаад байна” гэв.
Томуугийн вакциныг 1-5 насны 214 мянган хүүхэд, жирэмсэн 42 мянган эх, 65-аас дээш насны архаг хууч өвчтэй 218 мянган иргэн, Эрүүл мэндийн болон бусад мэргэжлийн байгууллагын ажилчдад хийхээр төлөвлөжээ.