Categories
мэдээ нийгэм

“Шар дарцаг” аян үргэлжилж байна DNN.mn

Arslan.mn

2021-2022 хичээлийн жилд хүүхдүүд сургууль орчмын зам хөндлөн гарахад шар дарцаг ашиглах аяныг эхлүүлсэн. Шар дарцаг аяныг энэ хичээлийн жилд үргэлжлүүлэх, идэвхжүүлэх талаар НЗДТГ болон Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Шар дарцгийг гэрэл дохио зохицуулдаггүй явган хүний гарцан дээр хэрэглэж байгаа бөгөөд хүүхдүүд зам хөндлөн гарахдаа шууд гүйх нь осол гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Харин зам гарахын өмнө гартаа шар дарцаг барьж жолооч нар харагдахаар бариад зам хөндлөн гарах болсноор сургууль орчимд гарах зам тээврийн осол 32.5 хувиар буурсан. Шар дарцагны цацруулагч 150-200 метрийн зайнаас харагддаг байна. Иймд эцэг, эхчүүд болон сурагчдыг зам хөндлөн гарахдаа шар дарцаг ашиглаж байхыг санууллаа.

Эцэг, эхийн эргүүл буюу school police ажиллуулах болсноор сургууль орчмын осол 45-50 хувиар буурсан хэмээн ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Отгонтамир мэдээлэв.

2022 он гарснаар хойш есдүгээр сарын эхний долоо хоногийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 604 хүүхэд зам тээврийн осолд өртөж, 63 хүүхэд ослын улмаас нас баржээ. Нас барсан хүүхдийн 57 нь орон нутагт, зургаа нь нийслэлд бүртгэгдсэн байна.

Шар дарцгийг хэрэглэх заавар:

1. Гарцны хажууд байрлуулсан шар дарцгийг авна
2. Авто замын хашлагаас нэг алхам зайд зогсож, шар дарцгийг урагш өргөн дохион өгнө
3. Баруун, зүүн тал руу харна
4. Автомашин зогссон үед шар дарцгийг дээшээ боон урагш сунган дохио өгөөд зам хөндлөн гарна
5. Гарцаар гараад шар дарцгийг зориулалтын саванд буцаан хийнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *