Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн БНСУ-ын Канвон мужийн Яньян ОУНБ-ын чиглэлд үйлдэх анхны захиалгат нислэг өнөөдөр /2022.10.24/ 11:53 цагт Хөшигийн хөндий дэх “Чингис Хаан” ОУНБ-аас хөөрлөө.
БНСУ-ын Засгийн газар багаар аялах Монгол иргэдийг Яньян ОУНБ-р дамжуулан визгүй нэвтрүүлэх журам баталсны дагуу МИАТ ТӨХК 2022 оны 11 дүгээр сарын 19-нөөс 2023 оны тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл бямба гараг бүр Яньян ОУНБ-ын чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөж байна.