Categories
мэдээ эдийн-засаг

Газрын тосны үнэ буурчээ DNN.mn

Хамгийн чухал нь газрын тос олборлогч орнууд? | Эдийн засгийн санхүү

Дэлхийн газрын тосны хамгийн том импортлогч орон болох Хятадад есдүгээр сард эрэлт сул хэвээр байсныг холбогдох тайлан мэдээлэл харуулсны дараа газрын тосны үнэ даваа гарагт 1 гаруй хувиар унажээ.

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт 2 хувиар өсөөд байсан “Brent” маркийн газрын тосны 12 дугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 1 доллар буюу 1.1 хувиар буурч, 92.50 ам.долларт хүрсэн байна. Мөн “WTI” маркийн нефтийн үнэ 1.03 ам.доллароор буурч, /1.2 хувь/ 84.02 амм.долларт хүрчээ.

Хятадын есдүгээр сарын газрын тосны импорт өдөрт 9.79 сая торхо байсан нь наймдугаар сарынтай харьцуулахад өссөн боловч жилийн өмнөхтэй харьцуулахад 2 хувиар бага байсныг тус улсын Гаалийн ерөнхий газраас өнөө өглөө танилцуулсан мэдээлэл харуулсан байна.

Хятад улсын гуравдугаар улирлын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт хүлээлтээс давсан ч “COVID”-ыг тэглэх бодлого болон бусад тодорхойгүй байдал нь өсөлтийг дэмжих арга хэмжээнүүдийн үр нөлөөг сулруулж байна гэж ”ING” группийн шинжээчид тэмдэглэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *