Атар брэндийн талхыг “Атар өргөө”, “Талх чихэр” компаниуд үйлдвэрлэдэг. Зах зээлд талхны орц найрлага, нэр төрөл улам бүр баяжиж сонголт өргөн болсон ч атар талх нийслэлчүүдийн үндсэн сонголтуудын нэг хэвээр байгаа билээ.
Гурилын үнэ нэмэгдсэн учир гурилан бүтээгдэхүүний үнийг 30-50 хувиар нэмэхээс аргагүй болсон гэж өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр Гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос мэдэгдэж байв.
Энэхүү мэдэгдлээс хойш гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн юм. Дээрх хоёр компани атар талхныхаа үйлдвэрийн үнийг тус тус 400 төгрөгөөр нэмсэн. Ингэснээр хүнсний дэлгүүрүүдэд атар талхыг 2200-2400 төгрөгөөр худалдаалж байна.
Атар талхыг өнгөрсөн жил 1280 төгрөгөөр худалдаж байсан бол 2021 оны есдүгээр сар хүртэл 1500 болгон нэмж байжээ. Нэг жилийн хугацаанд үнэ дунджаар 1000 орчим төгрөгөөр нэмэгдлээ.