Categories
мэдээ улс-төр

Ч.Хүрэлбаатар: Хууль батлаад мах, гурил, шатахууны үнэ тогтворжихгүй DNN.mn

Ч.Хүрэлбаатар: Монголбанкны Ерөнхийлөгч, Л.Халтар сайд хоёрт хариуцлага  тооц! | Zaag.MN

УИХ-ын чуулганы Баасан гарагийн нэгдсэн хуралдаан болж байна. Макро эдийн засгийг тогтворжуулах чиглэлээр баримтлах бодлогын талаар хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Чинзориг “Мах, гурил, шатахууны үнэ тогтворжуулах хууль хэрэгжихгүй байна. Ялангуяа гурилан дээр. Тухайн хууль батлагдаж байх үед гурилын үйлдвэрүүдэд 100 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлтэй зээл олгож, нөөц бүрдүүлнэ гэж байсан. ХХААХҮЯ, Монголбанкнаас судалгаа авахад гурилын үйлдвэрүүдэд олгох 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй эх үүсвэр одоогоор олгогдоогүй байна. Энэ нь юутай холбоотой вэ? Нэгэн УИХ-аас гаргасан хуулийн хэрэгжилтийг хангах талаар Засгийн газар, Монголбанк шуурхай ажилламаар байна.

Үнийн өсөлт, инфляцын түвшин саарах юм уу? Статистикаас гаргасан судалгаагаар нэг сарын талх, гурил, будааны үнэ 21 хувиар өслөө. Арваннэгдүгээр сарын нэгнээс аж ахуйн нэгжид олгож байгаа цахилгааны үнэ 11-28 хувиар өсөх юм байна. Эдгээр бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалж, инфляцын түвшин улам өсөх нь.

Валютын ханшийг тогтворжих итгэл үнэмшил байна уу?” хэмээн асуув.

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Наймаас есдүгээр сард валютын нөөц нэмэгдсэн. Хууль батлаад үнэ тогтворжихгүй гэдгийг тухайн үед бид зөндөө ярьсан. Амьдрал дээр бодитоор хэрэгжихгүй гэдэг зүйлийг тухайн үед ярьж байсан. Үнэ тогтворжуулах хууль баталсан нь бүтэлгүй зүйл. Хууль батлаад үнэ тогтворждоггүй. Энэ хуулиас ямар нэгэн зүйл горьдоод, хэрэгжүүлэх гэж зүтгэх нь эдийн засгийг улам нураах болов уу гэж бодож байна. Гурилын компаниудад хөнгөлөлттэй зээл өгье гэхээр шалгуурыг нь даваад зээл авах ААН ховор. Ялангуяа цар тахал, дайны дараа шалгуур хангахгүй. Шалгуур хангалаа гэхэд түүний хамаатан гэж яллаад байдаг болохоор ААН-үүд зээл авахгүй байна.

Буруу юм буруу үр дүн авчирдаг гэдгийг хэлмээр байна” гэлээ.

Сангийн сайд Б.Жавхлан “Хуульдаа ч асуудал байхгүй. Гол нь хуулийн хэрэгжилт юм. Ялангуяа нефтийн бүтээгдэхүүнд энэ хууль сайн үр дүнгээ өгсөн” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *