Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар орон даяар хэрэгжиж буй “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ-аас 36-р тогтоолыг батлан гаргасан.
Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын албаны төлөөлөгчид 36-р тогтоолын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг хамтран хэрэгжүүлэх үүрэгтэй төрийн болон төрийн өмчит орон нутгийн байгууллагууд, засаг захиргааны нэгжүүдэд танилцуулах ажлыг өнгөрөгч наймдугаар сараас хойш тогтмол хийж байна.
Өнөөдөр /2022.10.19/ Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Хүнс, хөдөө, аж ахуйн газар болон бусад холбогдох байгууллагуудын төлөөллүүдтэй уулзаж, хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар ярилцаж, санал солилцлоо.
Тус уулзалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг төлөөлөн:
- Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга И. Баатархүү
- Нийслэлийн Хүнс, хөдөө, аж ахуйн газрын дарга Х.Эрдэнэбилэг
- Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга С.Даваасүрэн
- Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга А.Нарантуяа
- Нийслэлийн Бизнес хөгжил, инновацын газрын дарга Б.Бат-Өлзий
- Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Зөвлөлүүдийг нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр
- Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Ачаа тээвэр, ложистикийн хэлтсийн дарга Э.Нямсан
- Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн ерөнхий менежер А.Анхбаяр
- Нийслэлийн Боловсролын газрын Хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын хэлтсийн мэргэжилтэн Б.Өлзийбаяр
- Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн Хүнс үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Мөнхзул
Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албыг төлөөлөн:
- Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр
- ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн А.Амаржаргал
- Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны референт О.Дамдиндулам
- Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Гадаад харилцааны мэргэжилтэн Р.Будмаа
- Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны хэвлэлийн ажилтан Д.Намуунцэцэг нар оролцлоо.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хүн амын дийлэнх хувь нь амьдардаг. Иймд НЗДТГ-аас бодлогын хүрээнд хүнсний аюулгүй байдалд анхаарах шаардлагатай. Энэ хүрээнд эрх зүйн орчныг сайжруулан, үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлж, мэдээлэл зөвлөгөө өгөх, аюулгүй байдал стандартыг нь хангуулах тал дээр хамтарч ажиллахаа илэрхийллээ.