Categories
мэдээ нийгэм

Монгол улс НҮБ-ын хүний эрхийн зөвлөлд нэрээ дэвшүүлээд нэг санал авчээ DNN.mn

ОХУ-ыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс хаслаа - Мэдээ, мэдээлэл - Монголын  иргэн бүрд ажлын байр!

Пүрэв гаригт НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн шинэ гишүүн орнуудыг тодруулах нууц санал хураалтыг ерөнхий ассамблейн чуулганы үеэр зохион байгуулжээ.

Нэрээ дэвшүүлсэн улсуудаас 12 улс НҮБ-ын гишүүн орнуудаас хамгийн олон санал авснаар зөвлөлд сонгогдсон байна.

Тэдгээр орнуудыг жагсаавал Алжир, Бангладеш, Бельги, Чили, Коста-Рика, Гүрж, Киргизстан, Мальдив, Морокко, Румын, Өмнөд Африкийн БНУ, Вьетнам юм.

Өмнөд Солонгос, Венесуэл улсууд зөвлөлд дахин сонгогдохоор нэрээ дэвшүүлсэн ч хангалттай санал авч чадалгүй хасагдсан байна.

Дэлхий дахинд хүний эрхийг хамгаалах, сайжруулах үүрэгтэй зөвлөл нь НҮБ-ын гишүүн орнуудын нууц санал хураалтаар сонгогдсон 47 улсаас бүрддэг.

Төв нь Швейцарын Женев хотод байрладаг юм.

Гишүүн орнуудын тоог бүс нутаг бүрд квотоор хуваарилсан байдаг. Тухайлбал Африкийн орнууд 13, Ази, Номхон далайн орнууд 13, Зүүн Европ 6, Латин Америк болон Карибын орнууд 8, Баруун Европ болон бусад орнууд 7 квоттой байдаг юм.

Өчигдөр нэрээ дэвшүүлсэн орнуудаас Өмнөд Африкийн БНУ хамгийн олон буюу 182 саналаар сонгогджээ.

Ази, Номхон далайн орнуудаас Бангладеш 160, Мальдив 154, Вьетнам 145, Киргизстан 126, Өмнөд Солонгос 123, Афганистан 12, Бахрейн 1, Монгол 1 санал тус тус авсан байна.

Зөвлөлийн шинэ гишүүн орнууд 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн гурван жилийн хугацаатай сонгогдож байгаа. Гишүүн орнууд дахин нэг удаа үргэлжлүүлэн нэрээ дэвшүүлэх хязгаартай байдаг юм.

Эх сурвалж: UN.org

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *