БНТУ-ын нисэх онгоцны буудлууд энэ оны эхний 9 сарын байдлаар 138 сая зорчигч хүлээн авсан гэж тус улсын Зам тээвэр, дэд бүтцийн сайд Адил Караисмайлогду мэдээлэв.
Энэ оны эхний 9 сарын байдлаар зорчигчдын тоо өмнөх оны мөн үеэс 51 хувиар өсч, дотоодын 59.4 сая гаруй, гадаадын 78.3 сая гаруй зорчигч агаарын тээврээр үйлчлүүлсэн гэж тус улсын Нисэх буудлуудын удирдах газрын тайлангаас сайд Адил Караисмайлогду иш татжээ.
Мөн нисэх онгоцны буудлууд есөн сарын хугацаанд 1.4 сая гаруй нисэх онгоц хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс 34.1 хувиар өссөн байна. Агаарын ачаа тээвэрлэлт энэ оны эхний 9 сарын байдлаар гурван сая тонн болжээ.