Согтуурсан үедээ 67 настай эмэгтэйн хоолойг нь боож, дээрэмдэхийг завджээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ оны аравдугаар сарын 10-ны өдрийн 19:34 цагт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Манай ээжийн амыг дарж дээрэмдэхийг завдсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс шалгахад 38 настай, эрэгтэй “Н” гэгч нь согтуурсан үедээ 67 настай, эмэгтэй “Л” гэгчийг түлхэж унагаан, хоолойг нь боож дээрэмдэхийг завдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.