Categories
мэдээ цаг-үе

НДШ-ийн буцаан олголтоо аваагүй бол дараа сард нөхөн олгоно DNN.mn

НДШ-ийн буцаан олголт ороогүй, дансны мэдээлэл зөрүүтэй иргэд долдугаар  сард нөхөн авна

Нэг сая ба түүнээс дээш орлоготой нийгмийн даатгалын шимтгэл төлөгч иргэдэд сар бүрийн 25-ны өдөр төлсөн шимтгэлийнх нь 50 хувийг буцаан олгож буй. Үүнд сайн дураараа нийгмийн даатгалын шимтгэл төлөгч ч хамаардаг. Буцаан олголтыг 2022 оны тавдугаар сараас тооцон өгч эхэлсэн. Тэгвэл шимтгэлээ буцааж авч чадаагүй иргэд дансны мэдээллээ шалгаж, шинэчлэн баталгаажуулахыг ХНХЯ-наас мэдээллээ.

Ингэхдээ даатгуулагчид зориулсан албан ёсны цахим хуудас, “E-Mongolia” төрийн үйлчилгээний нэгдсэн портал болон харьяа аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, сумын нийгмийн даатгалын тасаг, байцаагчид өөрийн биеэр очин дансны мэдээллээ засуулах боломжтой байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газраас “Дансны мэдээлэл зөрүүтэйн улмаас тухайн сарын буцаан олголтоо аваагүй иргэдийн мөнгийг дараагийн сард нөхөн олгоно” гэв. Газрын тос болон уул уурхайн салбарт ажилладаг иргэдэд энэхүү буцаан олголт хамаарахгүй юм.

Монгол Улсад 400 мянга орчим иргэн нэг сая ба түүнээс доош төгрөгийн цалин хөлс, орлоготой гэсэн тооцоо гарчээ. Үүнээс 80 мянга нь сайн дураараа НДШ төлдөг бол үлдсэн 320 мянган иргэн аж ахуйн нэгж, байгууллагад албан журмын даатгалаа төлдөг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *