Categories
мэдээ нийгэм

Сонсголгүй иргэдийн урлагийн наадам болно DNN.mn

Сонсголгүй иргэдээ сонсдоггүй ТӨР | News.MN

Монгол Улсын Сонсголгүй иргэдийн соёл урлагийн салбарын холбооноос хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.


Энэ үеэр тус холбооны удирдах зөвлөлийн гишүүд “Бид сонсголгүй иргэдийн авьяасыг хөгжүүлэх зорилгоор үггүй жүжиглэл, ганцаарчилсан жүжиг зэргийг зохион байгуулдаг. Манай улсад 12 мянган сонсголгүй иргэн бий.

Олон уралдаан тэмцээнд тус холбооны гишүүд оролцсон. Арван нэгдүгээр сард холбооны дөрөв дэх удаагийн наадам болно. Дохионы хэлээр дуу дуулах, богино хэмжээний бичлэг бүтээх гэх мэт төрлүүдээр сонсголын бэрхшээлтэй иргэд өрсөлдөнө. Наадмын удирдамжийг арван нэгдүгээр сарын 3-нд олон нийтэд танилцуулна. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн хүүхдүүд багаасаа дохионы хэл сурсан байдаг. Иймд тэдгээр хүүхдүүдийг наадамд оролцуулна. Сонсголын бэрхшээлтэй иргэд сонсохоос бусдыг хийж чадна. Дохионы хэлээр дохиж дуулах тэмцээнийг энэ жил анх удаа зохион байгуулна. Энэ онд манай холбооны 35 жилийн ой тохиож байна. Сонсголын бэрхшээлтэй иргэд СУИС-ийг олноороо төгссөн байдаг. Наадмыг зохион байгуулахдаа хувь хүмүүс, байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *