Байгалийн түүхийн музейн буурин дээр баригдсан “Чингис хаан” музей 2022 оны аравдугаар сарын 11-ний Мягмар гарагт нээгдэж, иргэд үзэх боломжтой болох нь.
Түүх, соёлын 10,400 орчим дурсгалыг музейд дэлгэж байгаагаас найман хувь нь хосгүй үнэт дурсгал байна.
“Уг музей байгуулагдаж буй нь таван үндсэн ач холбогдолтой.
- Монголын төрт ёсны түүхийг цогцоор нь харуулах
- Соёлын өвийг стандарт, аюулгүйн шаардлага хангасан нөхцөлд хадгалах
- Бүх насны монголчууд төдийгүй монгол туургатан, бүс нутаг дэлхий дахины хүмүүсийг татах, тэдэнд Монголын түүхийн үнэн зөв мэдээлэл өгөх
- Эдийн засгийн хувьд соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн бололцоотой болж буй
- Монголчууд өөрсдөө том бүтээн байгуулалт хийж чаддагийг харуулсан жишээ болж байгаа юм” хэмээн музейн захирал С.Чулуун МҮОНРТ-д өгсөн ярилцлагадаа онцлов.
Хамгийн сүүлд музейн барилгын нүүрэн дээр Чингис, Өгэдэй, Гүюг, Мөнх, Аригбөх нарын таван их хааны тамгыг байршуулаад байгаа билээ. Таван их хааны тамга тус бүрийн дээд талд эртний төрт улсуудын сүлд шүтээн шонхор, галт шувуу зэргийг дүрсэлсэн бол тамганы доод талд тухайн хааны үед хэрэглэж байсан зоосон мөнгийг урлажээ.
One reply on ““Чингис хаан” музей ирэх хоногийн мягмар гаригт нээгдэнэ DNN.mn”
Я бы хотел выразить свою благодарность автору этой статьи за его профессионализм и преданность точности. Он предоставил достоверные факты и аргументированные выводы, что делает эту статью надежным источником информации.