ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан томуу, томуу төст өвчний өнөөгийн нөхцөл байдал болон томуугийн вакцины талаарх мэдээллийг өглөө.
ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан “Томуугийн улирлыг угтаад томуугийн вакциныг хийхээр ажиллаж байна. Энэ жил ЗГ 500 мянган хүн тун томуугийн вакцин худалдан авч, 60 мянган хүн тун вакциныг PV олон улсын байгууллага өгч байна. Засгийн газраас авч буй вакцин нь БНСУ-ын томуугийн вакцин 4 цэнт, PV вакцин 3 цэнт вакцин юм.
560 мянган хүн тун вакцинаа дараах байдлаар хуваарилж хийхээр төлөвлөсөн:
- 5 хүртэлх насны хүүхдүүдэд вакцины 38 хувь
жирэмсэн эхчүүдэд вакцины 7.5 хувь - 65 ба түүнээс дээш настай ахмадууд, хавсарсан суурь эмгэгтэй үйлчлүүлэгчдэд вакцины 39 хувь
- ЭМ-ын байгууллагын ажилчдад вакцины 6.1 хувийг хийхээр болсон.
Томуугийн вакцин аравдугаар сарын хоёрдугаар долоо хоногт ирж, 10-р сарын 15-наас түгээлтүүд хийгдээд энэ сардаа томуугийн вакцин хийж эхэлнэ” гэв.