Categories
мэдээ нийгэм

Ч.Хүрэлбаатар: Нүүрсний экспортыг цахимжуулснаар уурхайн амнаас бус хилийн үнээр худалдах боломжтой DNN.mn

Түүхий эдийн экспорт найдвар төрүүлж байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэр, тогтоол зохицуулалтын талаар сайдууд мэдээлэл хийж байна. Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нүүрсний экспортын талаар хийж буй зохицуулалтыг танилцуулж мэдээллээ.

Тэрбээр нүүрсний экспорт олборлолт, ачилт, тээвэрлэлт, хилээр гарах хүртэлх үйл ажиллагааг цахимжуулж буйг дуулгалаа. Ингэснээр нэгдүгээрт, одоо нүүрсийг бүх уурхайн аман дээрээс зарах бус экспортод гарч буй нүүрсийг хилийн үнээр худалдах боломжтой болж буйг дуулгалаа. Тодруулбал, тонн тутамдаа 71 ам.доллар бус 129 ам.доллароор худалдаж, тонн тутамд орсон орлого нь Монголын банканд орж ирж байх нь зүйтэй байна. Энэ нь нүүрсний экспортын валютын эх үүсвэр Монголын нутаг дэвсгэрт үлдэнэ. Ийм байдлаар зохицуулж байна.

Хоёр дахь зохицуулалт нь үйл ажиллагаанаас гадна нүүрсний бүх гэрээг цахимжуулж, түүнийхээ дагуу бүх зүйл хилээр гарах учиртай болж байна гэв. Тодруулбал, цахимжуулсан гэрээн дээрх заасан нөхцөлийн дагуу нүүрсийг экспортод гаргаж, уурхай дээр олборлосон нүүрс хилээр ачигдаад гарах хүртэлх бүх үйл явцыг нөгөө талаар бүртгэлжүүлнэ гэдгийг тодотгов. Ингэснээр мөн уурхайн амнаас хил хүртэл гарч буй янз бүрийн, аливаа зөрчил, маргаан, хийдүүлдэг, хууль бус бүх үйлдлийг таслан зогсоож чадна гэдгийг онцлов.

Мөн үүнийг дагаад Монгол Улсаас хичнээн тонн нүүрс гарч буй, ямар компани, ААН-үүд, ямар гэрээгээр, ямар нөхцөлтэй гаргаж байгаа нь нээлттэй, ил тод, мэддэг болно” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *