Categories
мэдээ нийгэм

БНХАУ-ыг таниулах Өмнөд Монголын соёлын өдрүүд эхэллээ DNN.mn

БНХАУ-ыг таниулах Өвөр Монголын соёлын өдрүүд өнөөдрөөс эхлэн ирэх аравдугаар сарыг дуустал үргэлжилнэ.

Энэхүү арга хэмжээтэй холбогдуулан БНХАУ-ын талаас мэдээлэл өгөв.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй “Өвөр Монголын соёлын өдрүүдэд 2009 оноос эхлэн зохиогдож байна. Хятад, Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагаа иргэдэд бодитой үр дүнгээ өгсөөр ирсэн. Өдөрлөгт оролцогчид Хятад, Монголын нөхөрсөг, уламжлалт найрамдлыг өргөжүүлэхэд оюун ухаан хүч чадлаа нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.” гэв.

Энэ удаагийн “Өвөр Монголын соёлын өдрүүд” арга хэмжээг цахимаар зохион байгуулах ажээ.

Өвөр Монголын соёлын өдрүүдийн хүрээнд цахим тоглолт, гэрэл зургийн үзэсгэлэн, кино, олон ангид уран сайхны кино, ном хэвлэлийн танилцуулга, дууны уралдаан, анагаах ухааны эрдэм шинжилгээний хурал тэргүүтэй 6 төрлийн арга хэмжээг зохион байгуулах юм байна.

Тухайлбал “Өвөр монгол дөрвөн улиралд бүгд үзэсгэлэнтэй” цахим гэрэл зургийн үзэсгэлэн болох юм. Үзэсгэлэнгээр ӨМӨЗО-ны үзэсгэлэнт байгаль, ардын зан заншил, эдийн засаг нийгмийн хөгжлийг харуулна.

Мөн “Ангалын ирмэг дээр”, “Гэрэл дунд одогсод”, “Бяцхан улаан цэцэг”, “Эгч”, “Цаг хугацааны төгсгөлд би хүлээж байна”, “Надтай гэрлээч”, “Цагаан могойн үлгэр” зэрэг уран сайхны киног цахимаар үзүүлэх юм байна.

Цахим соёлын өдрүүдийн арга хэмжээний агуулгыг хэрэглэгчдэд ойлгуулах зорилгоор, cri.cn, Солонго сайт, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн сайтуудад тусгай булан нээж, Facebookээр дамжуулах аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *