Categories
мэдээ нийгэм

“Гурилын үнэ 50 хувиар нэмэгдэнэ” гэв DNN.mn

Дээд гурил хамгийн сайн нь гэсэн үг биш. Ямар гурил хэрэглэх хэрэгтэй вэ |  NTN.MN

Гурилын үнэ нэмэгдсэн асуудлаар Монголын гурилын үйлдвэрлэлийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн холбооноос өнөөдөр “Монгол Ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

Монголын гурил үйлдвэрлэгчдийн бодлого төлөвлөгөөний гүйцэтгэх захирал Н.Мөнхсүрэн “Монгол Улсад нийт 70 орчим гурилын үйлдвэр бүртгэлтэй байдгаас 2021 оны хувьд 12 гурилын үйлдвэр үйл ажиллагаа явуулж байсан бол 2022 оны байдлаар найман гурилын үйлдвэр тогтвортой бусаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тус найман гурилын үйлдвэр нь 1,000 орчим хүнийг ажлын байраар хангадаг, мөн 900,000 тонн улаан буудай тээрэмдэх хүчин чадалтай.

Гурил үйлдвэрлэлийн салбарыг ярихын тулд эхлээд улаан буудай буюу түүхий эдийн талаар ярих шаардлагатай байдаг. Нэг тонн улаа буудайгаас 75 хувь нь гурил, 25 хувь нь хивэг болж гардаг. Мөн улаан буудайнхаа чанараас хамаараад дээд гурил, нэгдүгээр гурил, хоёрдугаар гурил гэсэн ангилалтайгаар бүтээгдэхүүн гардаг. Дотоодын зах зээл 340 мянган тонн улаан буудай болон 240-260 тонн гурилын хэрэгцээтэй байдаг. Сүүлийн таван жилийн хугацаанд дотоодоосоо 60-70 хувийг, бусад улс орноос 30-40 хувийг худалдан авч түүхий эдийнхээ хэрэгцээг хангасаар ирсэн.

Өнгөрсөн жил бид улаан буудайг 700 төгрөгөөр худалдан авч нэгдүгээр гурилыг 1,000-1,100 төгрөгөөр борлуулж байсан. Газар тариалангийн холбооноос улаан буудайн өртөг нэмэгдсэнтэй холбогдуулж гурилын үнээ зарласан. Улаан буудайн үнэ яагаад нэмэгдсэн бэ гэвэл улаан буудайн тарьдаг үр 980 мянга байсан бол 1,400,000 төгрөг буюу 15 хувь, бордоо 1,800,000 байсан бол 3. сая төгрөг болж 110 хувь, түлш шатахуун нийт 50 хувиар тус бүр үнэ нь нэмэгдэж, ажиллах хүчний зардал нэг дахин өссөнтэй холбоотойгоор өссөн.

Газар тариалангийн холбооноос 1,000,200 төгрөг буюу нийт 71 хувийн үнийн өсөлтөө нийтэд зарлаж, боловсруулах үйлдвэрт албан ёсоор мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан боловсруулах үйлдвэрийн ажиллах хүчний зардал 20 хувь, техник хэрэгсэл урсгал зардлын өртөг 20 хувь, нийтдээ үйлдвэрлэлийн зардал 40 хувиар тус тус өссөн. Иймээс бид 1,200,000 төгрөг гэсэн үнэд тулгуурлан үзэхэд гурилын үнэ 50 хувиар нэмэгдэх буюу улаан буудайн үнэ 1.6-1.8 сая хүртэл үе шаттайгаар өсөх нөхцөл байдал үүссэнийг ард иргэд харилцагч нартаа албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *