Categories
мэдээ нийгэм

ОХУ-ын иргэн монгол залуугийн толгойг алхаар цохиж гэмтээжээ DNN.mn

Согтуурсан үедээ бусдын биед хүнд гэмтэл учруулаад зугтсан этгээдийг  баривчилжээ

БГД-ийн нутаг дэвсгэрт 2022 оны есдүгээр сарын 25-ны 00:30 цагт “Орос хүн цагдаа, түргэн дуудаад өгөөч гээд байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Тус дуудлагыг шалгахад ОХУ-ын иргэн “Д” 2022 оны есдүгээр сарын 22-23-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтэрсэн. Хил дээр танилцсан Монгол Улсын иргэн А-ын гэрт түрээс төлж амьдрахаар 2022 наймдугаар сарын 24-ний өглөө 09 цагт ирсэн байна. Энэ өдөр “А”, “Д” нар нь тус байрны тоотод оршин суух Г-ийн гэрт орж хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд улмаар Монгол Улсын иргэн Г, ОХУ иргэн Д нар муудалцаж Д нь иргэн Г-ын толгойн дагзан тус газар алхаар гэмтэл учруулсан хэргийг БГД-ийн цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *