Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлыг ирэх сард зохион байгуулна DNN.mn

НӨАТ-ын буцаан олголтын баримт бүртгэл 8-ны 23.59 цагт хаагдана

НӨАТ-ын сугалааг илүү ил тод, иргэд хянах боломжийг бүрдүүлсэн хувилбараар есдүгээр сарын баримтаар 10 сард зохион байгуулна гэлээ.

Сангийн сайд Б.Жавхлан “Есдүгээр сарын НӨАТ-ын баримтаар аравдугаар сард сугалааг зохион байгуулна. НӨАТ-ын сугалаан дээр нилээдгүй дэвшилттэй ажлуудыг хийж байгаа.

Өмнө нь уншуулсан бүх баримтын сериал сугалаанд оролцдог байсан бол одоо зөвхөн баталгаажуулсан баримтууд сугалаанд оролцох боломжтой.

Энэ бүхнийг иргэд ухаалаг утаснаасаа аппликейшн дээрээсээ өөрийн уншуулсан бүх баримтыг сугалаанд орж байгаа эсэхийг харна. Цаашлаад сугалаа амьдаар явж байхад нэг нэг цифрээр бөмбөлөг унахад таны хожих магадлал автоматаар тооцоологдох гэх мэт ил тод илүү сайжруулсан байдлаар сугалааг зохион байгуулна.

Тавдугаар сарын сүүлээс НӨАТ-ын сугалааг зогсоосноос хойш баримт уншуулах нь 50 хувь буурсан. Энэ нь цаашлаад НӨАТ-ын орлогод ч сөргөөр нөлөөлөх эрсдэл гарч байгаа.

Мөн төлбөрийн баримт уншуулахгүй, НӨАТ хамрагдалт багасах нь далд эдийн засгийг сэргээх, ил болж байгаа хэсгээ буцаагаад далд хэлбэр рүү оруулах өндөр эрсдэл байна.

Тиймээс НӨАТ-ын сугалааг илүү ил тодъ, шударга, хүртээмжтэй, ард иргэд өөрсдөө хянах, өөрсдөө сугалааны оролцогч байх боломжуудыг шинээр нээж байгаа учраас сугалааны арга хэмжээ дахин явагдахад олон нийт дэмжиж, НӨАТ-ын хамрагдалт илүү нэмэгдэнэ гэж бодож байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *