Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 30 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ.
Үүнээс
- нийслэлд ес
- орон нутагт 21 тохиолдол бүртгэгдэв.
Орон нутгийн 21 халдвар нь бүгд Өмнөговь аймагт илэрсэн байна. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй КОВИД-19-ийн нийт тохиолдлын тоо 982,607 болж байна.
Мөн өнгөрсөн хоногт 112 хүн эдгэрсэн бөгөөд одоогоор 830 иргэн коронавируст халдварын улмаас хяналтад байгаа юм.