Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн чиглэлийн цахим зар сурталчилгаанд шалгалт хийж байна DNN.mn

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд 10:00-16:00 цагийн хооронд ажиллаж  байна

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цахим орчин дахь эрүүл мэндийн чиглэлийн зар сурталчилгаа нь Зар сурталчилгааны хууль болон бусад хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт шалгалт хийж буй.

Монгол Улсад мөрдөгдөж буй Зар сурталчилгааны тухай хуульд “Эмнэлгийн үйлчилгээний талаар магтсан, үйлчлүүлэхийг уриалсан сурталчилгаа явуулахыг хориглоно, Эмнэлгийн байгууллагын талаархи зар сурталчилгаа нь зөвхөн байршил, үйлчилгээний чиглэл, эмчийн нэр хаягаар хязгаарлагдана, Олон нийтийн мэдээлэх хэрэгслээр зөвхөн жоргүй олгох эмийн тухай болон эмийг зохистой хэрэглэхтэй холбогдсон сурталчилгаа явуулж болно” гэж заасан байдаг. Хэрэглэгч та бүхэн энэ төрлийн зар сурталчилгаатай холбоотой мэдээллийг ШӨХТГ-ын Хэрэглэгчийн мэдээллийн төвийн 115 тусгай дугаар болон afccp.gov.mn, bichigkhereg@afccp.gov.mn, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /Фейсбүүк хуудас/-т ирүүлэх боломжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *