Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Чанаргүй зээл 394.2 тэрбум төгрөгөөр өсчээ DNN.mn

Хадгаламжийн ба зээлийн хүү…

Чанаргүй зээл гэдэг нь эргэн төлөлт суларсан, хугацааны хувьд эрсдэлтэй болсон зээлийг хэлнэ. Тэгвэл мөнгөний нийлүүлэлт энэ оны наймдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 26.9 их наяд төгрөг болов. Энэ нь өмнөх оны мөн үеэс 492 төгрөг буюу 1.8 хувиар буурсан үзүүлэлт юм. Үүнд төгрөгийн хадгаламж 2.5 их наяд төгрөгөөр, хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө 78.9 тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ.

Төгрөгийн хадгаламж энэ оны наймдугаар сарын эцэст 12.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 470.7 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 2.5 их наяд төгрөгөөр буурчээ. Төгрөгийн хадгаламжийн 89.5 хувь буюу 11.5 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 10.5 хувь буюу 1.3 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна. Валютын хадгаламж 4.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 43.6 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 457.5 тэрбум төгрөгөөр өсжээ.

Зураг 1. Иргэд, байгууллагын хадгаламж, төгрөгийн хадгаламж, сараар

Зураг 2. Төгрөг, валютын хадгаламж, нийт хадгаламж сараар

Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны наймдугаар сарын эцэст 19.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 928.8 тэрбум төгрөг буюу 4.6 хувиар буурч, өмнөх оны мөн үеэс 2.4 их наяд төгрөг буюу 4.6 хувиар өсжээ. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 83.7 хувийг хэвийн зээлийн өрийн үлдэгдэл эзэлж байна.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2022 оны наймдугаар сарын эцэст 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 17.3 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 5.1 тэрбум төгрөгөөр өсжээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.3 хувийг эзэлж байна. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2022 оны наймдугаар сарын эцэст 2.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 394.2 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 520.9 тэрбум төгрөгөөр буюу 26.1 хувиар өссөн байна. Чанаргүй зээл нь нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11 хувийг эзэлж байна.

Зураг 3. Аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл /зээлийн ангиллаар, сарын эцэст/

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *