Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 23 шинэ тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ.
Үүний
- 16 нь нийслэлд
- 7 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Ингэснээр Монгол Улсад бүртгэгдээд буй коронавируст халдварын тохиолдлын тоо 982,105 болов. Одоогоор 1,139 хүн хяналтад байгаа ажээ.
Өнөөдрийн байдлаар КОВИД-19-ийн хүндрэл ба архаг хууч өвчин хавсарсан шалтгаанаар 2,131 хүн амиа алдсан байна.