Categories
мэдээ нийгэм

“Богдхан уул”-ын байгаль хамгаалагчдын ажил байдалтай танилцав DNN.mn

Богдхан уулын хамгаалалтын захиргааны дарга Н.Бямбадорж “Богдхан уул”-ын байгаль хамгаалагчдын ажил байдалтай танилцлаа.

Тэрбээр Хүрхрээ, Хүрэл Тогоот, Чулуут, Бумбат, Шажинхурах, Шаварт ширдэгт, Өгөөмөр, Зүүндэлгэр, Хотгойд, Баруун дэлгэр, Манзушир, Түргэн зэрэг амуудад очиж, Богдхан уулын хилийн цэсийн давхцалыг цэгцлэх, хязгаарлалтын бүс, хамгаалалтын бүсэд тавих хараа хяналтыг сайжруулах, тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн багана, зурвас, тэмдэг тэмдэглэгээг сайжруулах талаар үүрэг чиглэл өгөв.
Мөн байгаль хамгаалагчдын саналыг сонсож ажлын байрны нөхцөлийг сайжруулах, цаг үеийн тулгамдаж буй асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэн ажиллах талаар ярилцав.
Сүүлийн өдрүүдэд Богдхан ууланд явагдаж буй байнгын Хяналт шалгалтын ажлын үр дүнг нэгтгэн иргэд олон нийтэд зөв мэдээллээр хангах, сурталчлан таниулах, Хамгаалалтын захиргааны алба хаагчдад дор бүртээ ажлаа сайжруулан идэвх санаачлагтай ажиллах талаар доторхой үүрэг даалгаварыг өгчээ.
Богдхан уулын хамгаалалтын захиргааны дарга Н.Бямбадорж ирэх өдрүүдэд сүүлийн жилүүдэд барилгажилт ихээр нэмэгдэж буй Нисэх, Яармаг, Зайсан чиглэлийн амуудад ажиллах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *