Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 63 тохиолдол батлагджээ.
Үүнээс
- 36 нь Улаанбаатарт
- 27 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 981,807 болов.
Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Дархан-Уулд хоёр, Орхонд нэг, Өмнөговьд 23, Сүхбаатарт нэг тохиолдол илэрсэн байна.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 98 хүн эдгэрсэн бол одоогоор 1,684 хүн хяналтад байна.