Categories
мэдээ нийгэм

Засгийн газраас хэрэгжүүлсэн сургалтад хамрагдаагүй албан хаагчдын цалинг 10 хувь хасахаар болжээ DNN.mn

Twitter 上的 Монгол Улсын Их Хурал:

УИХ-аар батлагдсан “Алсын хараа 2050” Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогыг иргэдэд сурталчлан таниулах зорилгоор төрийн албан хаагчдыг сургалтад хамруулах чиглэлийг Засгийн газраас өгчээ.

Энэ хүрээнд есдүгээр сарын 9, 10-нд Батлан хамгаалах яам болон Барилга, хот байгуулалтын яамны албан хаагчид тус сургалтад хамрагдах хуваарьтайгаар Удирдлагын академи дээр зохион байгуулсан байна. Гэвч БХЯ-аас 90 албан хаагч хамрагдах байсны 70%, БХБЯ-ны 100 албан хаагчид оролцохоос 37 хувийн ирцтэй байжээ.

“Иймд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сургалтын арга хэмжээнд оролцоогүй албан тушаалтнуудад цалингийн 10%-ийн торгуулийн арга хэмжээ авах чиглэл өгсөн. Хэрэв эдгээр албан хаагчид Засгийн газраас гаргасан бодлогыг хэрэгжүүлэх боломжгүй байгаа тохиолдолд дараагийн удаад ажил, албан тушаалаас нь чөлөөлөх арга хэмжээ авах тогтолцоотойг сануулж байна” хэмээн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ.

Мөн цаашдаа Засгийн газрын хэрэгжүүлэгч Удирдлагын академийн үүрэг чиглэлд илүү тодотгол хийж, мэргэжлийн зэрэг олгодог сургалтаас аль болох татгалзаж, Засгийн газрын хэрэгжүүлж ажиллаж байгаа бодлого зарчмыг төрийн албан хаагчдад бүх шатанд нь богино хугацааны сургалт хэлбэрээр өгүүлдэг чиглэлийг баримталж ажиллахаар болж байгаа гэдгийг мөн танилцуулав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *