Categories
мэдээ нийгэм

Голын эрэг дээр тоглож байсан 2 настай охин живж амиа алджээ DNN.mn

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВ

Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт байрлах “Сувиллын газрын ойролцоох голын эрэг дээр тоглож байсан хүүхэд алга болсон” гэх дуудлага цагдаагийн байгууллагад өчигдөр 17:55 цагт бүртгэгджээ.

Энэ дагуу тус аймаг дахь цагдаагийн газар, аймгийн Онцгой байдлын газартай хамтран эрэн хайх ажиллагаа явуулж, өнөөдөр 08:00 цагийн үед охины цогцсыг алга болсон газраас таван орчим км зайд урсаж байсныг олсон байна.

Тухайн үед хүүхдүүд голын усанд ороод гарч ирэхэд элсэн дээр тоглож байсан хоёр настай дүү нь алга болсон байсан бөгөөд голын усруу орсон эсэхийг анзаараагүй аж.

Иймд эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдүүддээ гол усны аюул, болзошгүй осол, эрсдлийн талаар мэдээлэл өгөх, хараа хяналт тавих, орчны эрсдлээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

ЗӨВЛӨМЖ
  • Гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх,
  • Бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх,
  • Аян замд явахдаа сайн мэдэхгүй гол мөрний усанд орохгүй байх,
  • Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх,
  • Булчин шөрмөс татах үед усанд орохоос татгалзах,
  • Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохоос зайлсхийх хэрэгтэйг зөвлөж байна.
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *