Categories
мэдээ цаг-үе

УБТЗ энэ сарын эхний 10 хоногт 1862 ачаатай чингэлэг буулгаж, 1695 хоосон чингэлэг ачжээ DNN.mn

Нийслэлийн терминалууд чингэлэг буулгах зайгүй болжээ

УБТЗ төмөр замаар тээвэрлэх экспорт, импорт, орон нутгийн ачааг тасралтгүй шуурхай тээвэрлэх үүргээ энэ сарын эхний 10 хоногийн байдлаар амжилттай сайн гүйцэтгээд байна.

Өвлийн улирал дөхөж байгаа энэ үед дулааны цахилгаан станцуудын эрчим хүчний нүүрсний тээвэрлэлтийг хэвийн явуулж байна. Энэ сарын эхний 10 хоногт Шарын голын уурхайг 275 хагас вагоноор, Багануурын уурхайг 1,720 хагас вагоноор, Шивээ-Овоо уурхайг 1,030 хагас вагоноор тус тус хангажээ.

Эрдэнэтээс экспортод зэсийн баяжмал 300 вагоныг ачсан байна.

Сарын эхний 10 хоногт нүүрс 253 мянган тонн, барилгын материал 71.8 мянган тонн, зэсийн баяжмал 20.1 мянган тонн, төмрийн хүдэр 108.1 мянган тонн, жонш 11.7 мянган тонныг тус бүр ачсан байна.

Импортын чингэлэг татан авах, ачаанаас суларсан хоосон чингэлгийг буцаах ажлыг ч шуурхай зохион байгуулж байна.

Энэ сарын эхний арав хоногт Улаанбаатар, Амгалан, Толгойт өртөө нийт 1,862 ачаатай чингэлэг хүлээн авч буулгасан бол 1,695 хоосон чингэлэг ачжээ. Өнөөдрийн байдлаар Хятадын төмөр замд 1,486 хоосон чингэлэг хүлээлгэн өгөөд байна.

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *