Categories
мэдээ цаг-үе

Өнгөрсөн 7 хоногт 1118 хоосон чингэлэг буцаажээ DNN.mn

Импортын чингэлэг тээврийн хуримтлал нь цар тахлаас үүдсэн түр зуурын  хүндрэл" | News.MN

Зам, тээврийн хөгжлийн сайдын өгсөн үүргийн дагуу УБТЗ Улаанбаатар хотын терминалуудад хуримтлагдсан импортын хоосон чингэлгийг яаралтай буцаан тээвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулж байна.

2022 оны 09 дүгээр сарын 02-ноос 08-ны хооронд Замын-Үүд – Эрээн боомтын өргөн царигийн төмөр замаар ачаанаас суларсан экспортын 1,118 хоосон чингэлгийг 697 вагонд ачиж 18 галт тэргээр Эрээн өртөөнд хүлээлгэн өгсөн бол Замын-Үүд – Эрээн боомтын нарийн царигийн төмөр замаар 610 импортын чингэлэг бүхий 9 галт тэрэг хүлээн авсан байна.

Хотын чингэлгийн терминалуудаас 633 хоосон чингэлэг ачсан 20 галт тэргийг Улаанбаатар хотоос явуулж, 10 галт тэргээр импортын ачаатай 519 чингэлэг Улаанбаатар хотод тээвэрлэн авчирчээ.

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *