Categories
мэдээ нийгэм

Цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн гэрээт зургаан ААН-ийг тус бүр 20 сая төгрөгөөр торгожээ DNN.mn

Баруун аймгуудад цемент тасарч, тонн нь 450 мянгад хүрчээ | News.MN

ШӨХТГ-аас “Бараа бүтээгдэхүүний гарал үүсэл ба хэрэглэгчийн мэдээлэл авах эрх”аяны талаар болон сүүлд хийсэн хяналт шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ талаар Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газар (ШӨХТГ)-ын дарга С.Мөнхчулуун “Зургаадугаар сарын сүүлээр цементийн үнийн өсөлтийн гомдол санал ихээр ирсэн.

Зургаадугаар сарын 13-16-ны өдрийн хооронд 320-330 мянган төгрөг байсан цементийн үнэ 400-480 мянган төгрөг болж өссөн. Зургаадугаар сарын сүүлээр цементийн үнийн өсөлтийн гомдол санал ШӨХТГ-т ихээр ирсэн. Үүнтэй холбоотойгоор ШӨХТГ-аас хяналт шалгалт хийхэд Монголын томоохон үндэсний үйлдвэрлэгч компаниуд цементийн үнээ нэмээгүй байсан.

Зөрчлийн хэрэг нээн 15 гэрээт ААН-д хяналт шалгалт хийхэд зургаан ААН худалдааны хууль бус арга хэрэглэж, үндэслэлгүйгээр үнийг нэмэгдүүлсэн байна. Иймд тус бүр 20 сая төгрөгийн торгууль ногдууллаа.

Цаашид цементийн үнийг огцом өсгөхгүй байх тал дээр үйлдвэрүүд болон гэрээт борлуулагч нартай хэлэлцээр хийн хамтарч ажиллаж байна” хэмээв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *