Categories
мэдээ нийгэм

Энэ онд бага сургуулийн гурван цогцолбор, цэцэрлэгийн 13 барилга ашиглалтад оруулахаар төлөвлөжээ DNN.mn

Улаанбаатар хотод 2022-2023 онд 679 цэцэрлэг ажиллаж байна.

Эдгээр цэцэрлэгт 16,376 хүн ажиллаж байгаа бөгөөд тэдний 6,200 нь багш, сурган хүмүүжүүлэгч нар юм.

Нийслэлд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад суралцах насны 141,023 хүүхэд амьдарч буй.

Тодруулбал, нийслэлд

  • таван настан 35,125
  • дөрвөн настан 36,208
  • гурван настан 35,718
  • хоёр настан 33,972 байна.

Гэвч 2-5 настай хүүхдүүдийн 106,538 буюу 76 хувь нь цэцэрлэгтээ явж, 34,485 нь гэртээ үлдэхээр байгаа.

Иймд хүртээмжийг нэмэгдүүлэхээр түрээсийн байр, хүүхэд харах үйлчилгээ, бүтээн байгуулалт зэрэг ажил хийсээр байна. Тухайлбал, 2022 онд цэцэрлэг, бага сургуулийн нэг цогцолбор, цэцэрлэгийн гурван барилга ашиглалтад ороод байна. Үүн дээр нэмж, он дуусах хүртэл хугацаанд цэцэрлэг, бага сургуулийн гурван цогцолбор, цэцэрлэгийн 13 барилга ашиглалтад оруулахаар тооцож байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *