Гадаад харилцааны яамнаас Монгол, Хятадын хоорондын нислэгийн тоог нэмэгдүүлж, долоо хоногт зургаан удаа нислэг үйлдэх асуудлыг Хятадын талтай тохиролцжээ. Улмаар хоёр улсын Иргэний нисэхийн ерөнхий газар болон агаарын тээвэрлэгч компаниуд холбогдох зөвшөөрлөө харилцан авч, хуваариа тохиролцох чиглэлээр ажиллаж байгаа гэдгийг холбогдох яамнаас мэдээллээ.