Categories
мэдээ нийгэм

Сургууль, цэцэрлэгийн орчимд хурдаа тохируулж явахыг жолооч нарт анхаарууллаа DNN.mn

Хүүхдэд зориулсан замын хөдөлгөөний аюулгүй байдлын 13 дүрэм

2022-2023 оны хичээлийн шинэ жил өнөөдөр эхэллээ.

Үүнтэй холбоотойгоор 07:30, 08:00, 09:00 цагийн байдлаарх Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нөхцөл байдлыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Өнөөдөр автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш тоогоор /0,2,4,6,8/ төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж байгаа. Ийнхүү тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцож байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөн харьцангуй хэвийн байгааг тус албанаас онцолж байна. Мөн явган зорчигчийн гарц болгон дээр хүүхдүүдэд зам тавьж өгөхийг уриаллаа.

Явган зорчигчдод зам тавьж өгөхгүй байх, зогсох зогсоолын дүрэм зөрчих зэрэг тохиолдлууд гарч байгаа тул жолооч нар сургууль, цэцэрлэг орчмын бүсэд хурдаа тохируулан явахыг анхаарууллаа. Явган зорчигчийн гарц болгон дээр хүүхдүүдэд зам тавьж өгөхийг мөн уриалав.

Нэмж мэдээлэхэд, эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдүүдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *