Categories
мэдээ нийгэм

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн байр барих газрыг бүрэн чөлөөлжээ DNN.mn

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан болон төлөөлөгч Б.Мөнхбат, Л.Ариунтуяа, Н.Батсүмбэрэл нар Чингэлтэй дүүрэгт улс, нийслэл, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцыг газар дээр нь очиж шалгажээ.

Тухайлбал тус дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн мянгын Цагаан байрны хойд уулзвараас “Хүчит шонхор” захын уулзвар хүртэлх 4 эгнээ бүхий авто зам, үерийн усны байгууламж, далангийн барилгын явцтай танилцав. Мөн тус хороонд дүүргийн Төр захиргааны байр барихаар төлөвлөж буй бөгөөд 4.8 га газрыг чөлөөлөөд байна. Цаашид дахин газар чөлөөлж, сургууль, цэцэрлэгийн цогцолбор, Соёлын төв байгуулж дэд бүтцийг хөгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Мөн дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр дүүргийн нэгдсэн эмнэлгийн байр барих газар бүрэн чөлөөлөгдсөн байна.

Нийт 2.8 га газрыг чөлөөлсөн бөгөөд нэмж 4 талбар нэгжийг чөлөөлж, эмч ажилчдын байр барихаар төлөвлөж буй аж. Харин эмнэлгийн дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний асуудлыг нийслэлээс шийдвэрлэх шаардлага тулгарчээ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *