Categories
мэдээ цаг-үе

Оны эхний 7 сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 33338 зөрчил илрүүлжээ DNN.mn

Амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 жолоочийг  илрүүлжээ – Өглөө.мн

Цагдаагийн байгууллагаас 8 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө буюу 21:00 цагаас шөнийн 02 цаг хүртэлх хугацаанд “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” арга хэмжээний хүрээнд “Уусан бол бүү жолоод” шөнийн хяналт шалгалтыг нийслэлд нэгдсэн, орон нутагт хэсэгчилсэн байдлаар зохион байгуулжээ.

Тус арга хэмжээний хүрээнд цагдаагийн байгууллагаас 500 гаруй алба хаагчид шалгалтыг явуулсан бөгөөд хяналт шалгалтыг хяналтын цэгүүдэд 5-аас дээш алба хаагчид тухайн замаар зорчиж байгаа тээврийн хэрэгсэл нэг бүр дээр хяналт тавьж ажилласан байна.

Хяналт шалгалтын хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нийслэлд 213, орон нутагт 79 нийт 292 жолоочийг илрүүлжээ. Мөн тээврийн хэрэгслийн ачаа тээш, зорчигч нарт хяналт тавьж үзлэг хийн жолоодох эрхгүй хөдөлгөөнд оролцож явсан зөрчил нийслэлд 103, эрэн сурвалжлах санд бүртгэлтэй этгээд 31 зөрчлийг илрүүлсэн байна.

Ташрамд дурдахад, 2022 оны эхний 7 сарын байдлаар цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 33338 зөрчлийг илрүүлсэн бол улсын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочоос шалтгаалсан 671 зам тээврийн осол бүртгэгдэж 45 хүний амь нас хохирсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *