Categories
гадаад мэдээ

Финландын ерөнхий сайдын мансууруулах бодисын шинжилгээний хариу сөрөг гарчээ DNN.mn

Финландын ерөнхий сайд ойрын хавьтал болсноо үл тоон гадуур зугаалсныхаа  төлөө уучлал гуйжээ

Финландын хамгийн залуу Ерөнхий сайд гэртээ үдэшлэг зохион байгуулж, дуулж, бүжиглэж буй бичлэг цахим сүлжээнд цацагдаж дуулиан шуугиан дэгдээгээд байсан билээ. Тус бичлэг задарсан даруйд тэрээр олны шүүмжлэлд хурцаар өртөж, сөрөг хүчний намын дарга түүнийг мансууруулах бодисын шинжилгээ өгөхийг шаардаж байсан юм.

Үүнтэй холбогдуулан сөрөг хүчний улс төрчид 36 настай Ерөнхий сайд Санна Маринийг мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй гэсэн хардлагыг үгүйсгэхээр шинжилгээнд хамрагдсанаа мэдэгдсэн юм. Түүний шинжилгээнээс ямар ч мансууруулах бодис илрээгүй гэдгийг тус улсын Засгийн газраас мэдэгдлээ. Тэрээр өөрийгөө хэзээ ч хууль зөрчиж байгаагүй, өсвөр насандаа ч мансууруулах бодис хэрэглэж байгаагүй гэдгээ онцолж байсан юм. Шинжилгээгээр кокайн, амфетамин, каннабис, унтуулагч бодис, дектропропоксифен гэх зэрэг мансууруулах бодисыг шалгасан гэж Залуу Ерөнхий сайдын тусгай зөвлөх Лида Валлин AFP агентлагт мэдээлжээ.

Өнгөрөгч долоо хоногт болсон хэвлэлийн бага хурлын үеэр 2019 оноос хойш Ерөнхий сайдаар ажиллаж байгаа Санна Маринаас сэтгүүлчид “Үдэшлэгт байх үед тань Засгийн газрын шуурхай бөгөөд хариуцлагатай шийдвэр гаргах тохиолдол гарсан бол та чадах байсан уу?” гэж асуухад “Би өөрийн үүрэг хариуцлагаа хангалттай сайн биелүүлдэг. Шөнө дундад Төрийн зөвлөлийн ордонд очих шаардлага нэг ч удаа гарч байгаагүй. Харин үдэшлэгт явсан тэр өдөр ямар ч хурал болоогүй” гэжээ. Мөн “Үдэшлэгт дуулж, бүжиглэж, найзуудтайгаа тэврэлдэж, согтууруулах ундаа хэрэглэснээс өөр юу ч болоогүй. 2022 онд шийдвэр гаргах түвшний хүмүүс ч дуулж, бүжиглэж, үдэшлэгт явахыг хүлээн зөвшөөрнө гэж найдаж байна” гэв.

Өнгөрөгч онд тэрээр коронавирусээр халдварласан хүнтэй ойр харилцсаныхаа дараа шөнийн клубт орсондоо хүлцэл өчиж байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *