Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн нэгдүгээр буудлын дэргэд шороо нурж, хоёр хүн дарагдсан гэсэн дуудлага өчигдөр 11:24 цагт Онцгой байдлын ерөнхий газарт ирсэн байна. Ингээд Аврах ангийн алба хаагчид очиход гэрээт ажилчин иргэн 22 настай, эрэгтэй Л, Г нар долоон метрийн гүнтэй нүхэнд бохирын шугамны кольцо суурилуулж байх явцад шороо нурж, дарагдсан байжээ. Аврагчид цогцсыг долоон метрийн гүнээс 02:54 цаг ажиллан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.