Хүүхэд хөгжлийн “Эх орон 36” сургалт арга хэмжээг Үндэсний батлан хамгаалах их сургуулийн дэргэдэх Шонхор зусланд энэ сарын 19-23 нд зохион байгуулж байна. Нийслэлийн есөн дүүргийн 16 насны 200 хүүхэд нийт 36 цагийн сургалтад хамрагдаж эх оронч үзэл хандлага, бэрхшээлийг даван туулах, бусдын өмнө хариуцлага хүлээх, багаар ажиллах чадварт суралцаж байгаа ажээ.
Алсын хараа-2050 хөгжлийн бодлогод туссан эх оронч, бүтээлч сэтгэлгээтэй иргэн төлөвшүүлэх зорилтын хүрээнд “Эх орон-36” хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Батлан хамгаалах яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Онцгой байдлын ерөнхий газар, Монголын зуслангуудын холбоо, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулж байна.