Монгол Улсад зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барих эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад Засгийн газарт дэмжлэг үзүүлэх талаар “Оюу Толгой” төслийн Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдсаны дагуу энэхүү ажлыг хэрэгжүүлэх зорилгоор Монголын Засгийн газрын зөвлөхөөр ажиллаж буй “Пинсент Мэсонс” ХХК-ийн хамтрагч Жеймис Харрис, ахлах ажилтан Бенжамин Тэй, “Мелвилл Эрдэнэдалай” ХХК-ийн хамтрагч Крис Мелвилл, О.Эрдэнэдалай, Б.Өсөхбаяр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөлөл болон холбогдох төслийн нэгжтэй БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж, Усны газрын дарга Ш.Мягмар, Усны нөөцийн хэлтсийн дарга Я.Болдбаатар, УБЗГ-ын мэргэжилтэн Д.Сайханжаргал нар уулзлаа.
Уулзалтын хүрээнд Говийн бүсийн гүний усны ашиглалтыг сайжруулах, тогтвортой байдлыг хангах, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн усны асуудлыг хэрхэн шийдвэрлэх болон ирээдүйд өсөн нэмэгдэх уул уурхайн усны эрэлтийг хангах зорилгоор усны нөөцийн шинэ эх үүсвэрийг бий болгох, тэр тусмаа гадаргын усны нөөцийг шилжүүлж ашиглахад чиглэсэн “Хөх морь” төслийг хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцож, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэхээр тохиролцлоо.