Categories
мэдээ цаг-үе

Нэгдүгээр ангид элсэх хүүхдийн бүртгэл эхэллээ DNN.mn

Classroom With Teacher And Students Stock Illustration - Download Image Now  - Classroom, Teacher, Instructor - iStock

Нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэл өнөөдөр эхэллээ. Зургаан настнуудын бүртгэлийг E-Mongolia академитай хамтран улсын хэмжээнд цахимаар зохион байгуулж буй.

Өчигдөр Ерөнхий боловсролын сургуулийн бүртгэлийн талаар Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир дараах мэдээллийг өгсөн. Тэрээр “Шинэ хичээлийн жилд 78345 хүүхэд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах тооцоолол байна. Ямар нэг хаягийн зөрчилгүй хүүхдүүдийг хамран сургах тойргийнх нь дагуу сургуулиудад хуваарилсан байгаа. Одоогоор хаягийн зөрчилгүй 45037 хүүхэд хамран сургах тойргийнхоо дагуу сургуульд элсэх хүсэлтээ маргаашаас эхлэн баталгаажуулах боломжтой байгаа. Хянагдаж байгаа 30131 хүүхэд байна” гэсэн юм.

Боловсролын ерөнхий газраас ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн бүртгэлд хэрхэн хамрагдах талаар заавар, мэдээлэл өгсөн. Та хүүхдээ цахимаар бүртгүүлэхийн тулд:

  • E-Mongolia системд өөрийн бүртгэлээр нэвтэрнэ.
  • Үйлчилгээ цэсээс “Боловсрол” цонхыг сонгон нээнэ.
  • “Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл” үйлчилгээг сонгоно /Бүртгэл эхлэх өдөр үйлчилгээг олон нийтэд нээлттэй болгоно/.
  • Дэлгэцэд таны сургуулийн насны хүүхдүүдийн мэдээлэл гарч ирнэ.
  • Сургуульд элсэх хүүхдийнхээ мэдээлэлтэй танилцан, асуултыг бөглөөд үргэлжлүүлэх товч дарна. Үүний дараа таны хүүхдийн элсэлтийн төлөв харагдана.
  • Мэдээллээ дахин нягтлаад баталгаажуулах хэсэгт дарж “Тийм” товч дарснаар таны хүсэлт амжилттай илгээгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *