Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

П.Энхцэцэг: Монголчууд тогтвортой хөгжлийн боловсролын уламжлалтай ард түмэн DNN.mn

“Хөх хүрээ” тогтвортой хөгжлийн боловсролын хүрээлэнгийн үүсгэн байгуулагч, тэргүүн П.Энхцэцэг өөрийн хийсэн судалгааны тайлан, практикт хэрхэн ашиглах талаар салбарын эрдэмтэн мэргэд, судлаач, мэргэжлийн байгууллагын төлөөлөгчдөд танилцуулга өдөрлөг зохион байгууллаа. Энэ үеэр түүнтэй цөөн хором ярилцсан юм.


-Дэлхийн боловсролын чиг хандлага тогтвортой хөгжлийн боловсрол руу чиглээд явж байна. Яг энэ үед танай хүрээлэн үйл ажиллагаагаа эрчимжүүлж байгаа нь цагаа олж шүү?

-Тогтвортой хөгжил, тогтвортой хөгжлийн зорилт гэсэн том үзэл санааг дэлхий нийт хөгжлийн загвартаа оруулаад явж байна. Тогтвортой хөгжил гэж юу вэ, үүнд ямар арга замаар хүрэх юм бэ гэвэл боловсрол дотор тогтвортой хөгжлийн үзэл санаа буюу байгаль дэлхийг өөрсдийнхөө амьдарч буй гэр орон гэж үздэг, түүнийг хайрладаг, хамгаалдаг, түүнээс авч буй хэрэглээгээ хянадаг, хэрэглээгээ зүй зохистой болгодог тийм ухамсартай иргэдийг яаж бүтээх ёстой юм бэ гэдэг асуудал. Энэ асуудлыг шийдвэрлэхэд боловсролын систем нь оролцоотой байх ёстой юм байна. Дэлхий нийтийн үзэл санаа, чиг хандлагыг маш сайн ойлгож, энэ түүхэн боломж дээр тулгуурлаад монголчууд өөрсдийнхөө үндэснийхээ философийг гаргаж ирэхэд нэгдэж байгаа.

Тайлбар байхгүй.

Монголчууд тогтвортой хөгжлийн боловсролын уламжлал, ухаантай ард түмэн. Гэтэл бид дэлхийд илүүрхэж чадахгүй, хоцрогдчихсон улс болчихоод байна. Манай хүрээлэн судалгаагаа эцэслээд нийгэм рүү чиглүүлэхэд энэ үзэл санааг яаж практик дээр хэрэгжүүлэх вэ гэдэг асуудлууд тулгараад байна. Бид одоогоор хоёр үйл ажиллагаан дээр төвлөрч байна. Нэгдүгээрт, боловсролыг шинэчилнэ гэж байгаа хүмүүс хэзээ ч сонирхлоор хандаж болохгүй. Салбар шинжлэх ухааны төлөөлөл, судалгаа хийсэн эрдэмтдийг нэгтгээд хүрээлэнгийн дэргэд Зөвлөл байгуулж байна. Одоогоор зөвлөгөөнүүд үргэлжлээд явж байна. Зөвлөгөөнүүдээ зохион байгуулаад, түүнд оролцсон эрдэмтдээ Хүндэт зөвлөх болгож өргөмжлөөд хамтдаа боловсролоо ийм аргаар шинэчилцгээе, тогтолцоо нь ийм загвараар явах ёстой гэж хэлэлцэж байна. Түүнээс биш хоёр хүн гарч ирээд “Боловсролыг шинэчилье” гэвэл ямар ч үр дүнгүй. Тийм учраас эрдэмтдийг ийнхүү чуулуулж байгаа юм.

-Эрдэмтэд тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлээр цувралаар зөвлөлдөөд яваад байгаа байх нь?

-Анхдугаар зөвлөгөөнөө хийсэн. Дахин хоёр зөвлөгөөн хийхэд бид 81 эрдэмтэнтэй болох юм.

-81 эрдэмтэн Монголын боловсролын шинэчлэлийг хэлэлцэх нь?

-Боловсрол тойрсон есөн шинжлэх ухааны ес есөн эрдэмтэн. Нийт 81 эрдэмтнээс бүрдсэн Эрдэмтдийн зөвлөл бий болгож байгаа юм. Ирэх аравдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор чуулганаа хийнэ. Үүгээр хүрээлэн “Боловсролын шинэчлэлийг хамгийн оновчтой арга замаар хийх потенциал байгаа юм” гэдгийг мэдэгдэнэ. Ерөнхийлөгчид, Монгол төрдөө хандчихсан. Ард түмний эв нэгдэл, аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хангаж байх ёстой гол хүн энэ үйл ажиллагааг ойлгож, хүлээн авч ивээл дороо хийхээр болсон нь боловсролын шинэчлэл хийх цаг болсныг харуулж байна.

-Боловсрол бол эн тэргүүнд байх ёстой. Гэтэл энэ эрэмбэ алдагдчихаад байна гэж хүн бүр шүүмжилж байна?

-Боловсрол бол нийгмийн тэргүүлэх салбар. Энэ салбарыг тойрсон ямар асуудлууд байгаа юм бэ гэдгийг ойлгоод, тэдгээрийг шийдвэрлэх арга зам байгаа юм байна. Энэ арга замыг хэрэгжүүлэх хүрээлэн нь байгаа юм байна. Хүрээлэнгийн үйл ажиллагааг ямар нэгэн байдлаар дэмжин оролцсоноороо нийгмийн хариуцлагаа хамгийн өндөр түвшинд биелүүлэх боломжийг хувийн хэвшилд гаргаж өгч байгаа юм. Энэ удаагийн танилцуулах өдөрлөгт боловсролын салбарын 30 гаруй байгууллагын удирдлага, ТУЗ-ийн дарга нар ирлээ. Боловсрол тойрсон асуудал, түүнээс гарах арга зам, хүн-нийгмийг хөгжүүлэх, соён гэгээрүүлэх том концевци байгаа юм байна гэдгээ энэ өдөрлөгөөр танилцуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *