Categories
мэдээ цаг-үе

“Дүрэмт хувцсаа хандивлая” аяныг эхлүүллээ DNN.mn

Жилээс жилд нэмэгддэг сурагчийн дүрэмт хувцасны үнэ энэ онд огцом буюу 10-60 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Энэ нь олон хүүхэдтэй, амжиргааны түвшин доогуур өрхөд хүндээр тусч, шинэ дүрэмт хувцас авч чадахгүйд хүрч байсан юм.

Тэгвэл үнийн өсөлт, эдийн засгийн хямралын эсрэг сурагчийн дүрэмт хувцсыг шинээр авах биш, хандивлах аяныг тодорхой байгууллагууд эхлүүлжээ. Тухайлбал, Гүүд Нэйборс ОУТББ, БЗД-ийн Монголын Залуучуудын холбоо, Юнител группээс “Дүрэмт хувцсаа хандивлая” аяныг эхлүүлээд байна. Багадсан, цэвэрхэн эдэлсэн дүрэмт хувцсаа тодорхой цэгт хүлээлгэн өгч, тэр нь шаардлагатай хүүхдүүдэд хүргэгдэнэ. Энэ нь бие биедээ маш том дэм болж байгаа үйлдэл төдийгүй байгальд ээлтэй сонголт юм.

Формоо бэлэглэхдээ дараах зүйлсийг анхаарах шаардлагатай:

– Маш сайн угааж цэвэрлэх

– Ханзарсан хэсэг байвал оёж нөхөх

– Өмд цамц зангиа гэх иж бүрдэл бүрэн байх

– Улсын сургуулийн форм байх

– Мөн дараагийн эзэндээ очих чин сэтгэлийн үгийг тусгай бэлтгэсэн хайрцаг дээр бичиж үлдээгээрэй.

Мөн дүрэмт хувцас хүлээлгэж өгөхдөө тухайн дүрэмт хувцсыг өмсөж байсан хүүхдийн хүйс, анги, нас, өндөр, жингийн мэдээллийг бөглөөрэй. Энэ мэдээлэл нь дараагийн хүүхэд хүлээн авахад дөхөм болох учиртай юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *