Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Улаан бич өдөр DNN.mn

Таван шар мэнгэтэй, улаан бич өдөр – Өглөө.мн

БИЛГИЙН ТООЛЛЫН 14

ЗУНЫ АДАГ УЛААГЧИН ХОНЬ САРЫН ТАВАН ШАР УЛААН БИЧ ӨДӨР

Наран ургах, шингэх:05.42-20.13

Үс засуулбал:Эд мал арвидна.

Шүтэн барилдлага:Сансар

Суудал:Ус

Аргын тооллын 8 сарын 11, Бархасвадь гараг. Билгийн тооллын 14, Булаагч одтой одтой, улаан бич өдөр. Өдрийн наран 5 цаг 42 минутад мандан, 20 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *