Нийслэлийн цэцэрлэгийн элсэлт, бүртгэл өнөөдөр эхэллээ. Элсэлтийн бүртгэлийг e-mongolia.mn цахим системээр зохион байгуулах юм.
НЭГ. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүсэлт хүлээн авах өдрүүд
- 08.10-08.24
- 09.10-09.25
- 10.03-10.24
ХОЁР.Хүсэлтийг хүлээн авч цэцэрлэгт хуваарилах өдрүүд
- 08.26-09.09
- 09.26-09.27
- 10.25-10.26
ГУРАВ. Элссэн суралцагчдын бүртгэлийг баталгаажуулах өдрүүд
- 08.26-09.09
- 09.27-09.30
- 10.26-10.31
E-mongolia-д хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх заавар
- E-Mongolia системд нэвтэрч орно.
- “Үйлчилгээнүүд” цэсийг сонгоно.
- “Үйлчилгээ” цэс рүүгээ орж, “Сургуулийн өмнөх боловрол” гэсэн цэсийг сонгоно.
- “Сургуулийн өмнөх боловсрол” цэснээс “Онлайн үйлчилгээ” цэсийг сонгоно.
- “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт” цэсийг сонгон, хүүхдээ бүртгүүлнэ.
Хэрэв цахимаар бүртгүүлэх боломжгүй бол хамран сургах тойргийнхоо цэцэрлэгийн дэмжлэг үзүүлэх ажлын хэсэгт хандан бүртгүүлээрэй.